• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48837.55

( -49.2 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48837.55 -49.2
MSE A Индекс 18816.45 13.49
MSE B Индекс 14427.35 -64.7

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-22 15:55:39

Энэ өдөр нийт 56,841,954,965 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ОРХОН АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-10-22 14:53:29

Өдөрлөг ирэх өдрүүдэд Булган, Хөвсгөл аймгуудад үргэлжилнэ.

ЗГДҮЦ-НЫ ҮНДСЭН ТӨЛБӨР АМЖИЛТТАЙ ТӨЛӨГДӨЖ ДУУСЛАА

2025-10-21 16:29:14

Бирж нь 1303 (MNZGKHB13034) кодтой Засгийн газрын богино хугацаат, хямдруулалттай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгон арилжсан бөгөөд тус өрийн хэрэгслийн хугацаа дуусаж, төлбөр төлөгдсөн тул биржийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

Мэдээ мэдээлэл

"ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ" ХК НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-05-09 16:41:51

“Жуулчин дюти фрий" ХК-ийн үйл ажиллагаа эрхэлж байсан нийт хугацаанд хуримтлагдсан ашгийн хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2,978,330,266 төгрөгт хүрсэн байна. 

Тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ТУ32024-03/05 тоот тогтоолоор компанийн нийт хуримтлагдсан ашгаас нэгж хувьцаанд ногдох хэмжээг 30,600 /гучин мянга зургаан зуун/ төгрөгөөр тооцож, нийт 2,000,077,200 /хоёр тэрбум далан долоон мянга хоёр зуу/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэжээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ