• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

44385.18

( 410.01 0.93% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 44385.18 410.01
MSE A Индекс 17223.73 301.85
MSE B Индекс 13387.44 59.62

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДӨР БИРЖИЙН АРИЛЖАА ЯВАГДАХГҮЙ

2024-06-28 15:20:04

Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгууль зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан бүх нийтээр амрах тул энэ өдөр биржийн арилжаа явагдахгүй болно.

6-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-27 17:34:32

Энэ өдөр нийт 22,285,282,673.22 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ГОВЬ" ХК-ИЙН ТЕНДЕР АРИЛЖАА ЯВАГДЛАА

2024-06-27 16:21:31

“Говь” ХК-ийн 3,343,149,206.22 төгрөгийн үнийн дүн бүхий 12,462,347 ширхэг хувьцаа тендер арилжаагаар арилжигдлаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-12 16:58:34

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 623,895,704 төгрөгийн үнийн дүн бүхий 1,660,565 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Нако түлш ХК (NKT +15.00%), Голомт Банк ХК (GLMT +9.19%), Мандал Даатгал ХК (MNDL +7.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол савхи ХК (UYN -14.98%), Хар тарвагатай ХК (TVT -14.83%), Шарын гол ХК (SHG -10.64%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,908 ширхэг нэгж эрх 3,091,268 төгрөгөөр арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,272,000 юань буюу 10,390,333,440 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 779,879,100  төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 11,797,199,512 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.06% хувиар өсч, 41,420.71 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,819,979,318,571 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ