• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49335.49

( 65.11 0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49335.49 65.11
MSE A Индекс 17988.5 -45.07
MSE B Индекс 14501.94 136.06

Мэдээ мэдээлэл

“ХААН БАНК” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН САНХҮҮ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 18:22:33

2025 оны хагас жилийн байдлаар ХААН Банк 354 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллалаа. Активын өгөөж 3.5 хувь, өөрийн хөрөнгийн өгөөж 29.5 хувьтай байна.

08-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-08-01 18:14:24

Энэ өдөр нийт 22,798,462,345 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“ТАВАНТОЛГОЙ” ХК 2025 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ ТАНИЛЦУУЛЛАА

2025-08-01 17:20:45

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн I ангилалд бүртгэлтэй “ТАВАНТОЛГОЙ” ХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Отгонбаяр 2025 оны 8 дугаар сарын 1-ний өдөр компанийн 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Мэдээ мэдээлэл

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААНД ОРОЛЦОХ АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД 

2024-04-02 15:13:21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын холбогдох тогтоолуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны 4 дүгээр сараас экспортод гарах зэсийн баяжмалыг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжих болсон.  

Энэхүү үйл явцтай холбогдуулан бэлтгэл ажлыг хангасан бөгөөд зэсийн баяжмалын арилжаанд оролцох аж ахуйн нэгжүүд дараах ерөнхий зарчмыг баримтлахыг анхаарна уу.  

Үүнд: 

  1. Үнэ тогтоох зарчим: Арилжааны дуудах анхны үнийг зарлахдаа баяжмал дахь зэсийн агуулгад ногдох дэлхийн зах зээл дээрх 99.99% агуулгатай металл зэсийн үнийг баримтлан, түүнээс зэс хайлуулах зардал (T/C)-ыг 15$, зэс цэвэршүүлэх зардал (R/C)-ыг 8$, металлын хасалтыг баяжмалын агуулгын 0.5%-иар тус тус хасаж, 1 тонн баяжмалын үнийг тогтооно. 

  1. Арилжааны зарчим: Арилжаа эхлэхээс ажлын 5 хоногийн өмнө “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн веб сайтад зар байршуулах ба зард арилжаа явагдах өдөр цаг, бүтээгдэхүүний багцын тоо хэмжээ, худалдах бүтээгдэхүүний чанарын мэдээлэл, гэрээний хугацаа, дуудах доод үнэ, хүргэлтийн нөхцөл, тээвэрлэлтийн нөхцөл, дэнчингийн хэмжээ зэргийг тодорхой зарлана. 

  1. Дэнчин: Дэнчингийн хэмжээг худалдагчаас ирүүлсэн захиалгын тоо хэмжээ, дуудах доод үнэ болон арилжааны нөхцөлөөс хамаарч зарлана. Дэнчин нь спот арилжааны хувьд 5%-иас доошгүй, форвард арилжааны хувьд 10%-иас доошгүй байна.  

  1. Баталгаа: Худалдагч арилжаалсан бүтээгдэхүүнээ худалдан авагч талд нийлүүлж дуусан, бүтээгдэхүүнийг хүлээлцсэн актаа ирүүлснээр биржид байршуулсан дэнчинг худалдагч тал руу шилжүүлнэ. 

  1. Бүтээгдэхүүн хүргэх цэг, хүргэлтийн нөхцөл: БНХАУ-ын Эрээн хот, DAP Эрээн өртөө 

  1. Бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаа: Спот гэрээний хувьд гэрээний төлбөр төлөгдсөнөөс хойш 30 хоногт, форвард гэрээний хувьд 12 сар хүртэлх хугацаатай байна.

Жич: Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг “Монголын хөрөнгийн бирж” ХК зохион байгуулахаар хуульчлагдсан ба арилжаанд оролцохтой холбоотой журам зааврыг https://mse.mn/mn/content/list/253 холбоосоор, арилжааны зар, хуваарийг https://mse.mn/mn/auction_schedules/252 холбоосоор хүлээн авна уу! 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ