• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52730.09

( 251.27 0.48% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52730.09 251.27
MSE A Индекс 20016.52 120.01
MSE B Индекс 14220.14 50.99

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-19 17:12:14

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 798,302,966 төгрөгийн үнийн дүн бүхий 1,882,166 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 28 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Монгол керамик ХК (KEK +15.00%), Нако түлш ХК (NKT +14.99%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Өндөрхаан ХК (ONH -14.91%), Жуулчин дюти фрий ХК (SUL  -14.22%), Бэрх Уул ХК (BEU -10.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 61,987 ширхэг нэгж эрх 47,199,884 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 98 ширхэг үнэт цаас 9,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг бонд 5,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 20,505,600 ам.доллар буюу 69,232,852,224 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 70,093,155,074 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 44,474 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,564,897,633,512 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ