• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

43175.35

( -532.2 -1.22% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 43175.35 -532.2
MSE A Индекс 16833.08 -192.47
MSE B Индекс 12114.53 23.77

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-04-30 17:06:16

Энэ өдөр нийт 21,658,914,061 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХҮННҮ МЕНЕЖМЕНТ" ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

2024-04-30 11:11:39

Худалдан авах санал гаргагч нь худалдах саналыг Улаанбаатар хот, Самбуугийн гудамж,Чингэлтэй дүүрэг, 5-р хороо, MN tower, 810 тоот шуудангийн хаягаар хүлээн авна.

ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 

2024-04-29 19:19:11

Ийнхүү Монгол Улсын түүхэнд зэсийн баяжмалыг биржээр арилжаалсан эхний өдөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 3,000 тонн баяжмал амжилттай арилжигдаж, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний экспортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээгдлээ.  

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-03-11 15:27:43

2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 433,627,779 төгрөгийн үнийн дүн бүхий 1,721,278 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Жидакс ХК (SOH +15.00%), Люкс занаду групп ХК (BAZ +14.94%), Мик холдинг ХК (MIK +14.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -8.67%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.86%), Улаанбаатар БҮК ХК (BUK -6.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 68,395 ширхэг нэгж эрх 38,355,042 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 718 ширхэг үнэт цаас 71,800,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9,605 ширхэг бонд 960,500,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 29,015 ширхэг үнэт цаас 4,758,170 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 24,768,000 юань буюу 11,611,981,440 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 234,300 ам.доллар буюу 790,755,471 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 14,080,000 юань буюу 6,601,126,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 20,512,904,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.12% хувиар буурч, 43,996.23 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,574,139,968,040 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ