• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49059.24

( -156.6 -0.32% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49059.24 -156.6
MSE A Индекс 19146.88 -24.71
MSE B Индекс 14635.81 1.52

Мэдээ мэдээлэл

УВС АЙМАГТ “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-09-26 17:25:59

Тус өдөрлөг өнөөдөр Увс аймгийн Улаангом суманд зохион байгуулагдсанаар баруун бүсийн сургалт өндөрлөж байна. 

09-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-09-26 16:41:20

Энэ өдөр нийт 31,013,137,123 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 10 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-09-26 15:27:04

Засгийн газрын хямдруулалттай 26 долоо хоног, купонтой 2 жилийн хугацаатай дотоод үнэт цаасыг олон нийтэд санал болгож, нийт 8.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлнэ.

Мэдээ мэдээлэл

“ХАС БАНК” ХК 2023 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-20 10:53:14

“Хас банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №R-2024-02 тоот тогтоолоор компанийн 2023 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн үр дүнгээс шалтгаалан ногдол ашигт нийт 26,580,675,000.00 (хорин зургаан тэрбум таван зуун наян сая зургаан зуун далан таван мянга) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаанд 25.25 (хорин таван төгрөг хорин таван мөнгө) төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тогтоож, ногдол ашгийг Монгол банкны зөвшөөрлийг хүлээн авсан өдөр, эсхүл хувьцаа эзэмшигчдийн хурлаар баталсан өдрийн аль сүүлийн өдрөөс хойш 7 хоногоос хэтрүүлэхгүйгээр "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.

Хас банк нь 2023 оны эхний хагас жилийн ногдол ашгийг оролцуулан тооцвол тус онд хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 40 төгрөг буюу нийт 42.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилж байгаа ажээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ