• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55038.51

( 99.94 0.18% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55038.51 99.94
MSE A Индекс 21138.99 54.94
MSE B Индекс 14444.85 119.03

Мэдээ мэдээлэл

МОНГОЛ-ЭНЭТХЭГИЙН ХУДАЛДААГ ДЭМЖИХ СЕМИНАР УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-20 14:24:00

“Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн хууль эрх зүйн зохицуулалт” сэдвээр илтгэл тавин, уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчны шинэчлэл, хөрөнгө оруулалтын боломжууд, ирээдүйн төлөвийн талаар хөрөнгө оруулагчдад мэдээ мэдээлэл өгч, санал солилцлоо.

1-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-20 14:14:57

Энэ өдөр нийт 4,164,513,500 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулаа.

"ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТАХ БОЛОМЖ" СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-20 12:59:40

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Хөрөнгө оруулалт, худалдааны газартай хамтран “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж” сэдэвт сургалт зохион явууллаа.

Мэдээ мэдээлэл

"БОГД БАНК" ХК НИЙТ ГАРГАСАН ХУВЬЦААНЫ ТОДОРХОЙ ХЭСГИЙГ ХАЛААСЛАХААР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2024-02-16 10:07:21

"Богд банк" ХК нь Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3, 36.11, 36.12, Компанийн тухай хуулийн 49 дүгээр зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.7 дэх хэсэг болон холбогдох бусад хууль, дүрэм, журамд нийцүүлэн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ээлжит бус хурлын 24/12 тоот тогтоолын дагуу өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан байна.

Тус банк нийт эргэлтэд гаргасан хувьцааны 5 хувиас хэтрэхгүй хэмжээний буюу нийт 62,500,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 85 төгрөгөөр тооцон нийт 5,312,500,000 төгрөгөөр худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ