• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54478.17

( -541.62 -0.98% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54478.17 -541.62
MSE A Индекс 20822.95 -54.22
MSE B Индекс 14361.75 81.93

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2025-12-31 16:19:13

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхэн угтан ирж буй 2026 ондоо золбоо хийморь тэгш дүүрэн, зорилго үйлс төгөлдөр, амжилт бүтээл арвин, аз жаргалаар бялхаж байхын ерөөл өргөе.    

12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-31 14:19:47

Энэ өдөр Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 13,853,759,108,489 төгрөг буюу түүхэн дээд хэмжээнд хүрлээ. 

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО МХБ-ИЙН "ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ"-ЫН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТЛАМЖИЛЛАА

2025-12-31 10:10:00

Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос батламжилсан өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.

Мэдээ мэдээлэл

"БОДЬ ДААТГАЛ" ХК ЖИЛИЙН ЭЦСИЙН ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2024-02-02 14:56:01

“Бодь даатгал" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 24/03 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн татварын дараах цэвэр ашгаас 615,000,000 /Зургаан зуун арван таван сая/ төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

Нэгж хувьцаа тус бүрд 2.69 /Хоёр төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр 2024 оны 06 дугаар сарын 30-ны дотор ҮЦТХТ ХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд шилжүүлнэ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр тогтоожээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ