• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

ИХ БРИТАНИЙН УЛС ТӨРЧ АСАН, ХУУЛЬЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЖЕРАЛД МАЛОН МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД ЗОЧИЛЛОО

2023-10-18 14:27:38

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс (ИБУИНВУ)-ын парламентын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан хуульч, хөрөнгө оруулагч Жералд Малон Монголын хөрөнгийн бирж /МХБ/-д зочиллоо. 

Уулзалтын үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хөрөнгийн зах зээлийн болон уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдал болоод хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжийн талаар танилцуулж, цаашдын хөгжлийн талаар санал солилцлоо.

Ноён Жералд Малон нь 1983-1997 онуудад ИБУИНВУ-ын парламентийн гишүүн, Эрүүл мэндийн сайдын албан тушаалыг тус тус хашиж байсан бөгөөд 1997 оноос хойш АНУ болон Их Британийн санхүү, эрүүл мэнд, мэдээлэл технологи, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийж, 2001 оноос АНУ-ын Aberdeen Asia-Pacific Income Fund гэх тогтмол орлоготой санхүүгийн хэрэгслийн хөрөнгө оруулалтын сангийн ТУЗ-ийн гишүүнээр, 2005 оноос ТУЗ-ийн даргаар ажиллаж эхэлсэн.

Мөн АНУ-ын хамтын хаалттай болон нээлттэй хөрөнгө оруулалтын 5 сангийн ТУЗ-ийн дарга, Канадын хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн ТУЗ-ийн гишүүн болон Вашингтонд төвтэй Хамтын сангуудын Захирлуудын Форумын даргаар ажилладаг ажээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ