• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48654.06

( 329.43 0.68% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48654.06 329.43
MSE A Индекс 17880.21 199.11
MSE B Индекс 14466.41 -90.73

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-24 15:50:39

Энэ өдөр нийт 15,436,147,453 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

НҮҮРСНИЙ АРИЛЖАА СЭРГЭЖ, БИРЖЭЭР 800 МЯНГАН ТОННЫГ БОРЛУУЛСАН, ДӨРӨВДҮГЭЭР САРД ОНЫ ЭХНИЙ 3 САРД АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭГ ХОЁР ДАХИН НЭМЭГДҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

2025-04-24 12:07:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөний www.ubn.mn сайтын сэтгүүлчид өгсөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбоотой асуудал болон нүүрсний арилжааны өнөөгийн нөхцөл байдлын талаарх ярилцлагын хэсгээс тоймлов.

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД “САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ” МЭДЛЭГ ТҮГЭЭХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА

2025-04-23 18:09:46

Өдөрлөг 4, 5 дугаар саруудад “Сити” их сургууль, МУИС-ийн бизнесийн сургуулиудад үргэлжлэн, өдөрлөгт хамрагдсан сургуулийн оюутнууд Санхүүгийн зах зээлийн зохицуулагч байгууллагуудтай танилцах аялалд хамрагдсанаар өндөрлөх юм.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-02 15:13:25

2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 192,241,968 төгрөгийн үнийн дүн бүхий 1,197,578 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Эрээнцав ХК (ECV +14.98%), Хүрд XK (HRD +14.96%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Говь ХК (GOV -8.88%), Сүү ХК (SUU -7.00%), Женко тур бюро ХК (JTB -6.49%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 22,258 ширхэг нэгж эрх 3,186,408 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 188 ширхэг үнэт цаас 18,005,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 295 ширхэг бонд 29,529,500 төгрөгөөр,

  • Тендер саналын арилжаагаар "Хөвсгөл" ХК-ийн 48,460 ширхэг үнэт цаас 4,070,640 төгрөгөөр, 

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,016,000 юань буюу 2,850,440,960 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 312,000 ам.доллар буюу 1,079,364,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 4,176,838,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.57% хувиар буурч, 35,235.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,231,929,007,965 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ