• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК БАЯНХӨНДИЙ АЛТНЫ ТӨСЛИЙН ШИНЭЧИЛСЭН ТЭЗҮ-Г БҮРТГҮҮЛЛЭЭ

2023-09-29 09:47:37

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци" (TSX:ERD; MSE:ERDN) ХК нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд орших ѳндѳр агуулга бүхий, илээр олборлох боломжтой Баянхѳндий алтны тѳслийн хараат бус ТЭЗҮ-ийг 2023 оны 8 сарын 15-ны өдөр эцэслэн, 2023 оны 9 сарын 25-нд баталсан бөгөөд “Bayan Khundii Gold Project, Feasibility Study Update, NI 43-101 Technical Report” (“Техникийн тайлан” эсвэл “ТЭЗҮ”) нэртэйгээр SEDAR-т бүртгүүлжээ. 

Шинэчилсэн ТЭЗҮ-ийг O2 Mining Ltd болон Roma Group Ltd-ээр ахлуулсан Монголын болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай олон улсын зѳвлѳх компаниуд хамтран боловсруулсан бөгөөд энэхүү ТЭЗҮ-ийг гүйцэтгэхдээ NI 43-101 Эрдсийн нѳѳцийн тайлагналын стандартыг мөрдлөг болгожээ. ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлон багтааснаас гадна геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн байна. 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ