• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48921.96

( 267.9 0.55% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48921.96 267.9
MSE A Индекс 18041.53 161.32
MSE B Индекс 14586.83 120.42

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 4 ДҮГЭЭР САРД БИРЖЭЭР АРИЛЖААЛСАН НҮҮРСНИЙ ХЭМЖЭЭ ӨМНӨХ САРУУДЫНХААС ХОЁР ДАХИН ӨСЛӨӨ

2025-04-25 19:31:21

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар 1, 2, 3 дугаар сард 678 мянган тонн нүүрс арилжаалсан бол 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 25-ны өдрийн хооронд арилжсан нүүрсний арилжааны хэмжээ нийт 1 сая 300 мянган тонныг давсан байна.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 4 ДҮГЭЭР САРЫН СУРГАЛТ ӨНДӨРЛӨЛӨӨ

2025-04-25 18:30:55

"Монголын хөрөнгийн бирж" ХК энэхүү сургалтаар хөрөнгийн зах зээлд ажиллах мэргэжлийн боловсон хүчний эрэлт, хэрэгцээг хангах, олон нийтэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох замаар салбарын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахад зорин ажилладаг.

04-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-25 17:01:18

Энэ өдөр нийт 146,213,296,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-27 17:15:54

2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 220,547,975 төгрөгийн үнийн дүн бүхий 1,019,411 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Глобал монголиа холдингс ХК (HML +15.00%), Хорин хоёрдугаар бааз ХК (AHH +14.97%), Баянгол зочид буудал ХК (BNG +14.75%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -13.07%), Шарын гол ХК (SHG -5.56%), Хас Банк ХК (XAC -2.65%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 6,871 ширхэг нэгж эрх 4,945,887 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 450 ширхэг бонд  44,964,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 3,126,315 ширхэг хувьцаа 296,999,925 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,755,530,240 төгрөгөөр,

  • “Тавантолгой” ХК-ийн 75 багц 480,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 67,728,000 ам.доллар буюу 234,427,603,680 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 339,000 ам.доллар буюу 1,173,384,090 төгрөгөөр, 

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 401,200 ам.доллар буюу 1,388,677,572 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 245,312,653,369 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.85% хувиар өсөж, 35,112.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,218,543,747,721 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ