• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48404.92

( 357.94 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48404.92 357.94
MSE A Индекс 17486.42 75.64
MSE B Индекс 14108.53 173.12

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-26 16:29:47

Энэ өдөр нийт 42,416,454610 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2025-06-26 10:10:44

Ийнхүү "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 51 боллоо.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2025-06-26 09:48:57

Тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ. 

Мэдээ мэдээлэл

09-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-09-15 17:59:20

2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 151,470,808 төгрөгийн үнийн дүн бүхий 599,777 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +8.69%), Улсын их дэлгүүр ХК (UID +6.83%), Инвескор ББСБ ХК (INV +3.40%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -9.90%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -2.37%), Худалдаа Хөгжлийн банк ХК (TDB 2.35%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 2,063 ширхэг нэгж эрх 1,324,154 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 8,435 ширхэг бонд  843,078,250 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,000,000 юань буюу 7,628,960,000 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 17 багц 51,000 тонн FE 65% төмрийн баяжмал 5,074,500 ам.доллар буюу 17,588,115,510 төгрөгөөр,

  • "Монголросцветмет” ТӨҮГ-ын 7 багц 21,000 тонн FE 65% төмрийн баяжмал 2,089,500 ам.доллар буюу 7,242,165,210 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ТӨХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58% төмрийн баяжмал 571,200 ам.доллар буюу 1,979,767,776 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 35,434,881,708 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.11% хувиар өсч, 35,020.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 9,975,947,791,590 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Төмрийн баяжмалын арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ