• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49900.35

( 118.32 0.24% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49900.35 118.32
MSE A Индекс 19334.06 -22.81
MSE B Индекс 14464.49 112.09

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-03 15:03:09

Энэ өдөр нийт 13,187,658,614 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

10-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-31 17:11:54

Энэ өдөр нийт 182,541,556,227 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

СТОУС ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

2025-10-31 11:25:49

Засаглал ба манлайлал, Стратеги боловсруулалт ба хэрэгжилт, Эрсдэлийн менежмент, Нягтлан бодох бүртгэл ба санхүү, Тогтвортой хөгжил ба уур амьсгалын стратегийн чиглэлээр ажилладаг хүн бүр олон улсын түвшний мэргэжилтнүүдээс харилцан суралцаж, байгууллагынхаа тогтвортой хөгжлийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой.

Мэдээ мэдээлэл

"МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН ХУВААРИЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

2023-09-07 11:16:25

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 213 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/101 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 185 төгрөгийн үнэ бүхий 59,378,822 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан хүлээн авна.

"Монложистикс Холдинг" ХХК нь нийт хувьцааныхаа 15% буюу 59,378,822 ширхэг хувьцааг нэмж гарган, нэгж хувьцааг 185 төгрөгөөр олон нийтэд санал болгож, нийт 10,98 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Нийтэд санал болгож буй хувьцааны 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд санал болгон Монголын хөрөнгийн биржийн "Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам"-д заасан тогтоосон үнийн аргаар худалдана.

Үндсэн андеррайтераар "Мандал Капитал Маркетс ҮЦК" ХХК ажиллаж байгаа ба тус үнэт цаасны компаниас үнэт цаасны анхдагч зах зээлийн хуваарилалтыг дараах байдлаар хийхээр төлөвлөсөн байна. Үүнд:

  • Ердийн захиалгын 500 ширхэг ба түүнээс доош хэмжээтэй хэсгийг 100% биелүүлж, давсан хэсгийг хувь тэнцүүлэн хуваарилна.

  • Стратегийн тодотголтой хөрөнгө оруулагчийн захиалгын доод дүн 50 сая төгрөг буюу 270,271 ширхэг бөгөөд стратегийн хөрөнгө оруулагчийн захилга 100% биелэх ба 6 сарын хугацаанд тусгаарлагдана.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ