• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54864.17

( -115.66 -0.21% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54864.17 -115.66
MSE A Индекс 20970.7 -83.09
MSE B Индекс 14287.98 2.02

Мэдээ мэдээлэл

1-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-16 18:39:37

Энэ өдөр нийт 136,912,751,996 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулагдлаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХОЛБОХ НЬ: БЭЭЖИН /ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА УУЛ УУРХАЙ/” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

2026-01-16 17:06:55

Уг салбар хуралдаанд үнэт цаас, уул уурхайн компаниудын төлөөллүүд болон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн 100 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ТОП 20 ИНДЕКСИЙН БАГЦ ШИНЭЧЛЭГДЛЭЭ

2026-01-16 09:26:54

Багцаас “Ард кредит ББСБ ХК, “Монгол шуудан” ХК-иуд хасагдаж, шинээр “Улсын их дэлгүүр” ХК, “Эм жи эл акуа" ХК-иуд нэмэгдлээ.

Мэдээ мэдээлэл

“АЙТҮҮЛС” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-16 17:45:38

 “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн II ангилалд бүртгэлтэй “Айтүүлс ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал 08 дугаар сарын 16-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

  • Айтүүлс ХК нь 2023 оны эхний хагас жилд 1.9 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 10.5%-аар өссөн үзүүлэлт юм.

  • Татварын өмнөх ашиг 207.9 сая төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 11.0 дахин нэмэгдсэн гүйцэтгэлтэй байна.

Онцлох үйл ажиллагаа:

  • Дата төвийн тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, үйлчилгээний чанарыг сайжруулахтай холбоотой үйл ажиллагааны төлөвлөгөөгөө бүрэн хэрэгжүүлж, 2023 оны эхний хагас жилд тус төв 99,981 хувийн тасалдалгүй үйл ажиллагаатай ажиллажээ.

  • Айтүүлс ХК нь 2023 оны эхний хагас жилд серверийн өрөөний хүчин чадлыг нэмэгдүүллээ. Тухайлбал дата төвийн зай хэмжээг 38%-иар нэмэгдүүлж, дэд бүтцийн найдвартай байдлыг сайжруулан ажилласан бол энэ оны 04 дүгээр сард үндсэн сүлжээндээ IPv6-г амжилттай нэвтрүүлсэн.

  • Өндөр хурдны cache, cdn цогц шийдэл бүхий Wordpress hosting үйлчилгээг 05 дугаар сард хэрэглэгчдэдээ санал болгон, веб байршуулах үйлчилгээний 60%-ийг шилжүүлж үйлчилгээний чанараа сайжрууллаа. Веб хостинг үндсэн үйлчилгээний хэрэглэгчдийн веб хуудсаа дуудах хурдыг 15х дахин нэмэгдүүлж, SSD hosting шийдлийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжид эергээр нөлөөллөө.

  • 2023 оны эхний хагаст үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO/IEC 27001:2013 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо, стандартуудыг амжилттай нэвтрүүлснээр орчин үеийн инновацлаг технологи, чадварлаг хүний нөөц дээр үндэслэн мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн  хангасан чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож байна.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ