2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 298,852,092 төгрөгийн үнийн дүн бүхий 1,212,588 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 8 компанийн хувьцааны ханш өсч, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.95%), Багануур ХК (BAN +14.81%), Шивээ овоо ХК (SHV +14.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол Базальт ХК (MBW -7.48%), Инвескор ББСБ ХК (INV -6.77%), Монинжбар ХК (MIB -5.66%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 11,892 ширхэг нэгж эрх 2,022,918 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 305,875,010 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.77% хувиар буурч, 35,828.43 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,719,648,273,508 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ