• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

08-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-08-02 15:13:20

2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 103,107,862 төгрөгийн үнийн дүн бүхий 952,720 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 11 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тахь-ко ХК (TAH +15.00%), Хишиг уул ХК (HSX +14.98%), Могойн гол ХК (BDL +14.38%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -6.68%), Монгол Базальт ХК (MBW -5.08%), Монос хүнс ХК (MFC -3.87%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 1,035 ширхэг нэгж эрх 603,420 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,500 ширхэг үнэт цаас 148,290,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,531 ширхэг үнэт цаас 152,995,000 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХК-ийн 2 багц 12,800 тн баяжуулсан коксжих нүүрс 14,592,000 юань буюу 7,043,996,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 7,448,992,442 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.91% хувиар буурч, 36,300.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,790,945,200,501 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ