• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50021.15

( 2.33 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50021.15 2.33
MSE A Индекс 19416.45 -27.15
MSE B Индекс 14412.15 -45.03

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 05-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-05 15:52:28

Энэ өдөр нийт 40,445,625,808 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

11-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-11-04 15:56:23

Энэ өдөр нийт 17,263,703,819 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНДЭСНИЙ ХУВЬЧЛАЛЫН САН ХАМТЫН ХОС НЬ НЭГЖ ЭРХЭЭ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

2025-11-04 10:47:07

Нийт 2,500,000 ширхэг хүртэл нэгж эрхийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эргүүлэн худалдаж авахаа мэдэгдсэн байна.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-07-28 17:09:23

2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 139,986,079 төгрөгийн үнийн дүн бүхий 720,125 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байна.

Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +15.00%), Хишиг уул ХК (HSX +14.96%), Монгол савхи ХК (UYN +12.50%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол базальт ХК (MBW -11.20%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -10.18%), Монгол дизель ХК (MDZ -4.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 7,732 ширхэг нэгж эрх 3,172,495 төгрөгөөр,

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,867,200 ам.доллар буюу 16,796,658,528 төгрөгөөр, 10 багц /64,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 9,606,400 ам.доллар буюу 33,151,590,336 төгрөгөөр, 5 багц /32,000 тн/ эрчим хүчний нүүрс 1,958,400 ам.доллар буюу 6,758,418,816 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 56,849,826,254 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.15% хувиар буурч, 36,577.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,829,569,091,158 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.  

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ