• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52478.82

( -68.37 -0.13% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52478.82 -68.37
MSE A Индекс 19896.51 27.53
MSE B Индекс 14169.15 -0.27

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЭМГЭНЭЛ

2025-12-15 14:22:08

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газрын захирлыг үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ариунсанаагийн эгэл даруу зан төлөв, нөхөрсөг дулаан сэтгэл, хөдөлмөрч, манлайлагч зан чанар нь хамт олон бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдан хүндлэгдэх болно.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Х.АЛТАЙ "МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2023"-Т ОРОЛЦЛОО

2023-07-11 16:14:04

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай өнгөрсөн өдрүүдэд (2023.07.09 - 10) “Welcome to Mongolia" уриан дор зохион байгуулагдсан "Монголын Эдийн Засгийн Чуулган 2023"-т оролцлоо.

Тэрээр чуулганы салбар хуралдааны "Хөрөнгийн зах зээл" хэлэлцүүлэгт оролцож дараах агуулгын хүрээнд мэдээлэл хийсэн юм. Үүнд: 

Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж "Монголын хөрөнгийн бирж"-ийн үйл ажиллагаа өргөжиж буй тухай болон Төрийн өмчит компаниуд, системийн нөлөө бүхий банкуудын хувьчлал нь Монгол Улсын эдийн засгийн эргэлтэд онцгой нөлөө үзүүлж, цар тахлын үед 3 их наяд төгрөгт царцсан зах зээлийн үнэлгээ өдгөө 11 их наядад хүрсэн нь Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй эдийн засгийн шинэ загварчлал болж буйг онцоллоо. 

Түүнчлэн гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд манай улсын хууль эрх зүйн орчны тогтвортой байдал, татварын бодлогын дэмжлэг чухлыг онцлоод бизнесийн салбарт компаниудын засаглал ил тод, тогтвортой байх, зах зээлийн мэдээ мэдээллээ олон улсын стандартад нийцүүлэн англи хэл дээр гаргаж заншихын чухлыг тодотгосон.

"Монголын Эдийн Засгийн Чуулган 2023"-т энэ удаа 2200 орчим зочид төлөөлөгчид оролцсоны 500 гаруй нь гадаадын зочид, төлөөлөгчид байсан агаад энэ нь өмнөх онуудтай харьцуулбал оролцоо өндөр үйл ажиллагаа боллоо гэж зохион байгуулагчид онцолсон байна.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ