• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 20-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-20 14:37:02

2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,096,420,538 төгрөгийн үнийн дүн бүхий 3,379,108 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +14.95%), Мон Бийф ХК (MBF +7.18%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.34%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Силикат ХК (SIL -15.00%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -12.41%), Төрийн Банк ХК (SBM  -4.92%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 141,041 ширхэг нэгж эрх 16,626,066 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаас 40,000,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 92,861 ширхэг үнэт цаас 278,583,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 13 багц / 83,200 тн / 1/3 коксжих нүүрс 8,519,680 ам.доллар буюу 29,274,898,432 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,483,200 ам.доллар буюу 15,404,947,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 46,111,475,716 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.79% хувиар өсч, 36,534.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,982,282,826,237 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ