• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50115.72

( 641.74 1.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50115.72 641.74
MSE A Индекс 18311.83 267.31
MSE B Индекс 14732.86 263.86

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-18 15:54:17

Энэ өдөр нийт 147,391,247,033 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-18 12:09:59

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг буюу нийт 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ны арилжаанд хөрөнгө оруулагч та бүхэн  өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2025-07-18 11:45:38

Нийт бүртгэлтэй хувьцаат компаниуд 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 2025 оны 7 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2023-06-19 17:01:48

Тендер шалгаруулалтын нэр: Серверийн өрөөг шинэчлэх ажлын зөвлөх үйлчилгээ

Тендер шалгаруулалтын код: МХБ/202304067

Төсөвт өртөг: 20,000,000 ₮    

           “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь “Олон улсын стандарт TIER-II-д нийцүүлэн дата төв”-ийг шинээр зохион байгуулах ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь олон улсын TIER-II стандартад нийцүүлэн дараах үйлчилгээг үзүүлнэ.

  1. Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн өөрийн байранд тусгагдсан байршилд хамгийн тохиромжтой дата төвийг төлөвлөх, дата төвийн зохион байгуулалт гаргах, 3D зураг төсөл зурах. Үүнд:
    1. Modular (Hot aisle)
    2. Modular (Cold aisle)
    3. Бусад, шаардлагатай
  2. Дээрх стандартын шаардлагад нийцүүлсэн диаграмм болон зураг гаргах
    1. Барилга байгууламж ерөнхий байдлаар
    2. Цахилгаан ерөнхий байдлаар
    3. Агааржуулалт, хөргөлт
    4. Гал унтраах систем
    5. Мэдээлэл технологи сүлжээ
    6. Дата төвийн орчны нэгдсэн хяналт (DCIM)
    7. Сервер, системийн тооцоолол
    8. Бусад, шаардлагатай
  3. Одоо ашиглаж буй техник, програм хангамжуудыг шинээр зохион байгуулах  дата төвд нийцүүлэн шинжлэх, ашиглалтын байдлыг тодорхойлох шийдэлд нийцсэн тоног төхөөрөмжүүдийг зөвлөх
  4. Тус стандартыг хангах ажлыг хийж гүйцэтгэх төсөв өртийг тодорхойлох.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

  • Техникийн санал. Үүнд:
    • Ерөнхий ойлголт
    • Арга, аргачлал
    • Төлөвлөгөө болон цагийн хуваарь
    • Бусад
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалт, тэдгээрийн танилцуулга мэдээлэл ирүүлэх
  • Голлох боловсон хүчний чадвар, туршлагын талаарх анкет, мэдээлэл
  • Зөвлөх хуулийн этгээдийн санхүүгийн чадавхын мэдээлэл /Сүүлийн 2 жилийн (2021, 2022 оны) санхүүгийн тайлан.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023.06.19-2023.06.21-ний хооронд 08:30-17:30 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2023.06.22-ны 10:00 цагаас өмнө support@mse.mn  хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: “Монголын хөрөнгийг бирж” ТӨХК Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Сүхбаатарын талбай-3

Утас: 11-313747 (4212, 4214), 9990-1020, 9953-3453