• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50115.72

( 641.74 1.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50115.72 641.74
MSE A Индекс 18311.83 267.31
MSE B Индекс 14732.86 263.86

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-18 15:54:17

Энэ өдөр нийт 147,391,247,033 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-18 12:09:59

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг буюу нийт 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ны арилжаанд хөрөнгө оруулагч та бүхэн  өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2025-07-18 11:45:38

Нийт бүртгэлтэй хувьцаат компаниуд 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 2025 оны 7 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-19 14:29:35

2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 303,646,262 төгрөгийн үнийн дүн бүхий 1,037,034 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Адуун чулуун ХК (ADL +13.93%), Гермес центр ХК (HRM +6.16%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +5.45%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Крипто Үндэстэн ХК (CNF -14.23%), Улсын их дэлгүүр ХК (UID -7.23%), Хас Банк (XAC -5.22%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 37,160 ширхэг нэгж эрх 16,785,565 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц / 64,000 тн / дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 8,326,400 доллар буюу 28,621,084,096 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 25 багц /160,000 тн/ 1/3 коксжих нүүрс 16,944,000 доллар буюу 58,243,136,160 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 87,184,652,083 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.73% хувиар буурч, 36,248.64 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,057,331,861,738 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
  • Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ