• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

50115.72

( 641.74 1.3% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 50115.72 641.74
MSE A Индекс 18311.83 267.31
MSE B Индекс 14732.86 263.86

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-18 15:54:17

Энэ өдөр нийт 147,391,247,033 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-18 12:09:59

Нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 50,000 ширхэг буюу нийт 5.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий купонтой ЗГДҮЦ-ны арилжаанд хөрөнгө оруулагч та бүхэн  өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН АНХААРАЛД

2025-07-18 11:45:38

Нийт бүртгэлтэй хувьцаат компаниуд 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 2025 оны 7 дугаар сарын 29-ний дотор ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-14 15:01:15

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 528,207,176 төгрөгийн үнийн дүн бүхий 1,247,341 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бөөний худалдаа ХК (BHL +14.89%), Худалдаа Хөгжлийн банк (TDB +10.58%), Гермес центр ХК (HRM +8.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мон Бийф ХК (MBF -8.42%), Ремикон ХК (RMC -6.34%), Хар тарвагатай ХК (TVT -4.26% )-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 967 ширхэг нэгж эрх 718,493 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,342 ширхэг үнэт цаас 132,206,800 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 1,000,000 ширхэг үнэт цаас 1,150,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,811,132,469 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.33% хувиар өсч, 36,161.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,170,128,094,441 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ