• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48859.56

( 454.64 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48859.56 454.64
MSE A Индекс 17569.92 83.5
MSE B Индекс 14233.33 124.8

Мэдээ мэдээлэл

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2025-06-27 17:58:52

Хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал. Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

06-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-27 15:13:33

Энэ өдөр нийт 10,117,784,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа 

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 02-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-06-02 15:04:55

2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 156,097,109 төгрөгийн үнийн дүн бүхий 429,588 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Женко Тур Бюро ХК (JTB +4.74%), Гермес Центр ХК (HRM +4.11%), Ард Санхүүгийн Нэгдэл ХК (AARD +3.64%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол МҮДИКС ХК (MUDX -15.00%), Мон Бийф ХК (MBF -3.23%), Хөх Ган ХК (HGN -2.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 46,299 ширхэг нэгж эрх 35,413,867 төгрөгөөр,
  • Багцын арилжаагаар 323,890 ширхэг үнэт цаас 9,716,700,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,908,210,976 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.16% хувиар өсч, 35,974.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,222,803,591,609 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ