• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

ХАСБАНК ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ ЭХЛҮҮЛЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-05-29 13:14:51

“ХАСБАНК” ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр /2023-05-29/ Монголын хөрөнгийн биржийн арилжааны танхимд зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаанд Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны Дарга Д.Баярсайхан, ХасБанкны ТУЗ-ийн дарга Санжай Гүпта, ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, “Rhinos investment ҮЦК”-ийн дэд захирал Н.Цэвэгмид болон албаны бусад төлөөлөгчид оролцсон юм.

Ёслолын ажиллагааг нээж “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хэлсэн үгэндээ:УИХ-аас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр “Банкны тухай хууль”-д өөрчлөлт оруулсны дагуу, Монголын банкны салбар дахь системийн 5 банк олон нийтийн хяналттай, нээлттэй ХК болох үйл явц өрнөж, энэ салбар бүхэлдээ шинэ тогтолцоо руу шилжиж байна. Тус хуулиар 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор Хаан, ХХБ, Голомт, Төр, Хас банкуудыг нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээлгэж, нэр бүхий банкууд шат дараатайгаар олон нийтэд нээлттэй компани болсон бол өнөөдөр “ХАСБАНК” хуулийн хугацаанд МХБ-д IPO гарган, системийн банкуудыг хувьчлах түүхэн үйл явцыг өндөрлүүлж байна.

Хорь гаруй жилийн хөгжлийн явцдаа “Харилцагч төвтэй үйлчилгээг эрхэмлэж, тогтвортой, ил тод үйл ажиллагаа явуулан “Азийн шилдэг засаглалтай компани, жижиг дунд бизнесийг дэмжигч, бизнес эрхлэгчдэд ээлтэй банк” болж өргөжин хөгжиж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр эрчим хүчний зах зээлд санхүүжилт олгож буй танай байгууллагын үйл ажиллагаа ийнхүү олон нийтэд нээлттэй компани болж өргөжин хөгжиж буйд баяртай байна” гэв.  Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол УлсОлон улсын санхүүгийн зах зээлтэй холбогдсон олон тулгуурт, хүртээмжтэй санхүүгийн системийг хөгжүүлэх, Эдийн засгийг тэтгэсэн, уян хатан, цахим технологид суурилсан олон талт санхүүгийн үйлчилгээг хөгжүүлэх зорилтуудад хүрэхэд банк санхүүгийн системийн нөлөө бүхий 5 банк онцгой манлайллыг үзүүллээ. Ийнхүү арилжааны банкны өмчлөлийн төвлөрлийг сааруулах замаар өмчлөгч, удирдлагын хяналтын тэнцвэрт байдлыг хангах, харилцагч иргэн хэн ч банкныхаа хувьцаа эзэмшигч болж, улсын эдийн засгийн өсөлтийг хамтдаа бүтээх, хамтын үнэ цэнийг бий болгох үндэс суурийг нэгэн цаг үед хамт эхлүүлсэн системийн банкууд, түүний ТУЗ, Гүйцэтгэх удирдлагууддаа халуун баяр хүргэе” хэмээн онцоллоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: “УИХ-аас баталсан “Зээлийн хүртээмжийг сайжруулах олон тулгуурт санхүүгийн салбарыг бий болгох реформ”-ын хүрээнд системийн нөлөө бүхий банкууд ийнхүү амжилттай хувьчлагдлаа. “Банкны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсон даруйд салбарын зохицуулагч, хөрөнгө оруулагчид, банкны салбарынхан МҮОНТВ-ээр анхны олон нийтийн хэлэлцүүлгийг хийж, энэ ажлыг орон даяар эхлүүлж байсан нь саяхан санагдаж байна. Энэ хугацаанд бид чамгүй ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Эдийн засгийн өндөр өсөлттэй жилүүдэд зах зээлийн үнэлгээ 3 их наяд төгрөгт хүрч байсан бол өнгөрсөн хоёр жил гаруйн дотор 8.6 их наяд төгрөгийг давсан. Зах зээлд 70 гаруй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гарсан байна” гээд УИХ, ЗГ-аас баримталж буй олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарсан жилүүд байлаа” хэмээн тодотгосон юм.

Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн: Монгол банк 2020 онд банк, санхүүгийн салбарыг шинэчлэх стратеги төлөвлөгөө, бодлогоо батлан хэрэгжүүлж эхэлсэн. Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт ийнхүү хэрэгжиж, системийн нөлөө бүхий 5 банкны хувьчлал өндөрлөж байна. Эдгээр банкууд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт банк, санхүүгийн салбарын 85 хувийг эзэлдэг. Энэ талаас онцолбол банкны салбарын 85 хувь олон нийтийн эзэмшилтэй, олон нийтийн хараа хяналттай нээлттэй хувьцаат компани болж, санхүүгийн салбарт томоохон шинэчлэл ийнхүү амжилттай хэрэгжиж эхэллээ. Хойшид компанийн сайн засаглалын зарчим банкууд дээр хэрэгжин, олон нийтийн оролцоо хангагдаж, банкны өөрийн хөрөнгө нэмэгдсэнээр зээлийн хүртээмж, бусад бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэнэ. Хяналтын байгууллагуудын хяналтаас олон нийт, хувьцаа эзэмшигчдийн хяналт зэрэгцэн оршиж, банкны үйл ажиллагааг үнэлэх үнэлэмж шинэ түвшинд гарах үндэс суурь тавигдлаа” хэмээн хэлсэн.

ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав төгсгөлд нь арилжааны нээлтийн цан цохих ёслол үйлдэж, Монголын хөрөнгийн биржийн “Дурсгалын дэвтэрт” тэмдэглэл үлдээлээ. Тэрээр “Энэ өдөр Хасбанкны харилцагчид хөрөнгө оруулагч болж, хойшид банкны үйлчилгээ, Монголын банк санхүү, хөрөнгийн зах зээлийг өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хувьцаа эзэмшигчид хамтран оролцож, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, үр өгөөжөө илүү олуулаа хүртэнэ гэдэгт итгэлтэй, баяртай байна” гэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ