2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 180,634,298 төгрөгийн үнийн дүн бүхий 624,093 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Жидакс ХК (SOH +14.97%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +5.82%), Үндэсний Хувьчлалын Сан (XOC +3.17%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -13.21%), Түшиг Уул ХК (TUS -11.76%), Бүтээлч Үйлс ХК (BLC-2.50%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн арилжаагаар:
-Хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,199 ширхэг нэгж эрх 20,720,696 төгрөгөөр,
-"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц /32,000 тн/ дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 4,275,200 ам.доллар буюу 14,766,925,568 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 14,968,280,562 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.23% хувиар буурч, 35,899.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,463,016,285,175 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ