• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49500.26

( -615.46 -1.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49500.26 -615.46
MSE A Индекс 18123.47 -188.36
MSE B Индекс 14652.77 -80.09

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-21 16:03:08

Энэ өдөр нийт 1,886,332,132 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

07-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-18 15:54:17

Энэ өдөр нийт 147,391,247,033 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-07-18 12:09:59

Нийт 9.0 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР

2023-05-24 10:27:19

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг  зарлаж байна.

Компанийн оноосон нэр: “МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

Хурал болох газар: “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн www.mse.mn цахим хуудас

Хурал болох өдөр, цаг: 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт

Хурал болох хэлбэр: Зайнаас /Цахим/

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр.

Хурлаар хэлэлцэх асуудал:

  1. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж батлах,

  2. Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг хэлэлцэж батлах,

  3. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох,

  4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох

  5. Бусад

Хувьцаа эзэмшигчдийн танилцах баримт бичгийн жагсаалт:

  1. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг,

  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын хөтөлбөр,

  3. “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

  4. Хяналтын зөвлөлийн ажиллах журмын төсөл,

  5. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй анкет,

  6. Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн дэлгэрэнгүй анкет,

  7. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрийн төсөл.

Хувьцаа эзэмшигч Та 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах газруудын аль нэгт эсхүл /www.mse.mn/ цахим хуудсаар дамжуулан хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байр Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Холбоо барих:

Утас: 11-313747-(3112), (3113), (3111), 86811212

И-мэйл: shareholders@mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ