• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-24 14:40:48

2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 1,379,971,857 төгрөгийн үнийн дүн бүхий 24,640,093 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улсын Их Дэлгүүр ХК (UID +12.22%), Богд Банк ХК (BOGD +4.85%), Түмэн Шувуут ХК (TUM +3.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол Алт ХК (ERS-11.46% ), Талх Чихэр ХК (TCK -8.70%), Хөвсгөл Алтан Дуулга ХК (ADU -5.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

         -Хөрөнгө оруулалтын сангийн 19,702 ширхэг нэгж эрх 9,962,789 төгрөгөөр,

         -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 712 ширхэг бонд 71,031,700 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,460,966,346 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТОП-20 индекс 0.35% хувиар өсч, 35,983.88 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,499,200,496,041 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ