• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.18

( -29.08 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.18 -29.08
MSE A Индекс 18143.7 20.23
MSE B Индекс 14646.56 -6.21

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-22 15:58:20

Энэ өдөр нийт 4,097,952,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН

2025-07-22 11:50:56

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй арилжин нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-07-22 11:34:58

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь үл хөдлөх хөрөнгийн даатгалын үйлчилгээ авах зорилгоор даатгалын бүтээгдэхүүний дэлгэрэнгүй үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-05-11 14:29:33

2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 309,272,203 төгрөгийн үнийн дүн бүхий 866,660 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 30 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.91%), Женко тур бюро ХК (JTB +14.33%), Монгол алт ХК (ERS +13.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -6.40%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -5.76%), Гермес центр ХК (HRM -3.62%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

        -Хөрөнгө оруулалтын сангийн 2,105 ширхэг нэгж эрх 1,037,244 төгрөгөөр, 

        -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 129 ширхэг бонд 12,505,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

        Энэ өдөр нийт 322,814,447 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.26% хувиар өсч, 37344.3 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,901,103,638,796 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ