• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2023-05-01 13:56:58

Компанийн Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит хурлын шийдвэрийг үндэслэн ТУЗ-ийн гишүүний нөхөн сонгууль болтол хугацаанд түр томилогдох хоёр гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТУЗ-ийн гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. "Монголын хөрөнгийн бирж“ ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчээс бусад хувьцаа эзэмшигч байх (Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй)

  2. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй;

  3. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй;

  4. Компанитай бизнесийн аливаа холбоогүй;

  5. Төрийн албан хаагч буюу тухайн салбарын төрийн өмчийн оролцоотой, эсхүл хувийн өмчийн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн биш байх,

  6. Ял шийтгүүлж байгаагүй байх.

  7. Санхүү, эдийн засаг, хууль эрх зүйн аль нэг мэргэжлийг эзэмшсэн, тухайн салбараар мэргэшсэн байх;

  8. Сүүлийн 3 жил биржийн эрх бүхий албан тушаал болон зөвлөх, хүний нөөц, шагнал урамшуулал хариуцсан ажилтнаар ажиллаж байгаагүй, одоо ажилладаггүй, мөн бизнесийн хэлхээ холбоогүй байх;

  9. Биржтэй нэгдмэл сонирхолтой болон биржийн үйл ажиллагаанд оролцогч талуудын / хувь эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад г.м/ ашиг сонирхлыг төлөөлдөггүй байхаас гадна бизнесийн аливаа холбоогүй байх;

  10. Биржийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүд болон хяналтын багц эзэмшигчтэй нэгдмэл сонирхолтой этгээд биш байх, төрөл, садангийн холбоогүй байх;

  11. Биржийн томоохон харилцагчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх /нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активын 10- аас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;

2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;

4. Ажлын туршлагыг нотлох баримт (Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /emongolia/);

5. Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын хуулбар;

6. Ял шийтгүүлж байгаагүйг нотлох баримт (Цагдаагийн тодорхойлолт /emongolia/, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /emongolia/, Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа)

7. Иргэний үнэмлэхийн хуулбар;

8. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

 

Жич: Тухайн компанийн үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.

 

 Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 05 дугаар  сарын 05-ны өдрийн  17:30 цаг хүртэл Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Д.Сүхбаатарын талбай-3 "Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн байранд /Хүний нөөцийн мэргэжилтэн Г.Ану-Үжин, утас: 11-323715-(2112)/ хүлээн авна.

 

Анхаарах зүйлс:

1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.

2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

7. Нэмэлт мэдээллийг компанийн нэр дэвшүүлэх хорооны 88095950 дугаарын утаснаас авна уу. 

 

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ТӨХК