• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49532.82

( 61.64 0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49532.82 61.64
MSE A Индекс 18146.79 3.09
MSE B Индекс 14643.62 -2.94

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 08 ДУГААР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2025-07-23 11:33:29

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2025 оны 08 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн 1 давхрын танхимд зохион байгуулагдана.

07-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-22 15:58:20

Энэ өдөр нийт 4,097,952,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН

2025-07-22 11:50:56

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй арилжин нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 26-НЫ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-26 14:35:36

2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 385,895,198 төгрөгийн үнийн дүн бүхий 1,167,748 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Могойн гол ХК (BDL +11.45%), Булигаар ХК (MBG +7.84%), Хүннү менежмент ХК (HBZ +5.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бодь Даатгал ХК (BODI -12.50%), Ремикон ХК (RMC -9.31%), Женко тур бюро ХК (JTB -7.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

      -Хөрөнгө оруулалтын сангийн 27,176 ширхэг нэгж эрхийг 8,837,136 төгрөгөөр,

      -Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар ширхэг бондыг 192,000 төгрөгөөр,

      -Багцын арилжаанд нийт 509,703 ширхэг үнэт цаасыг 602,833,131 төгрөгөөр,

      -"Энержи Ресурс" ХХК-ийн 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 14,720,000 юань буюу 7,411,078,400 төгрөгөөр тус тус арилжаалав.

Энэ өдөр нийт 8,399,806,729 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.8% хувиар өсч, 37525.46 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,691,427,000,825 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ