• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49532.82

( 61.64 0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49532.82 61.64
MSE A Индекс 18146.79 3.09
MSE B Индекс 14643.62 -2.94

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 08 ДУГААР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2025-07-23 11:33:29

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2025 оны 08 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн 1 давхрын танхимд зохион байгуулагдана.

07-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-22 15:58:20

Энэ өдөр нийт 4,097,952,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН

2025-07-22 11:50:56

"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй арилжин нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн билээ.

Мэдээ мэдээлэл

"БЭРС 2" ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2023-04-25 12:12:15

Монголын хөрөнгийн биржид өнөөдөр /2023-04-25/ "Бэрс 2” хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохих ёслолын ажиллагаа зохион байгуулагдлаа.

Цан цохих ёслолын ажиллагааг нээж Монголын Хөрөнгийн Биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ: “Анхдагч зах зээлийн арилжаанд үнэт цаас гаргаж буй “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК нь нийт 24 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 90,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож нийт 9,000,000,000 төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөснийг дуулгахад таатай байна. Арилжааны захиалгыг 5 өдрийн турш МХБ-ийн IPO системээр дамжуулж хүлээн авна. Захиалга санал болгож буй үнийн дүнд хүрсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа хаагдах нөхцөлтэйг хөрөнгө оруулагчдад дуулгая. Энэхүү үйл явдал Монгол Улсын санхүү, хөрөнгийн зах зээл, улсын эдийн засгийн эргэлтэд тодорхой хувь нэмэр оруулна  гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд хамтран ажиллагч оролцогч талуудад баяр хүргэж, амжилт хүсье” гэв. 

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн: “Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь /ХБҮЦ/ 2021 онд Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй гарсан шинэ бүтээгдэхүүн. Өнгөрсөн онд нийт 6 удаа ХБҮЦ арилжаанд гарсан нь анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааны 17,5 хувийг эзэлсэн үзүүлэлттэй байна. Энэ удаа “Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК 19,2 хувийн хүүтэй ХБҮЦ-ыг санал болгож байгаа нь одоогоор хамгийн өндөр хүүтэй үнэт цаас болж байна” гэдгийг онцлоод амжилт хүслээ. 

Ёслолын ажиллагаанд “Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ, “Бэрс финанс” ББСБ-ын Дэд захирал Б.Баярчимэг, Санхүү бүртгэлийн газрын захирал Я.Адъяахүү болон албаны бусад хүмүүс оролцож, “Бэрс Эй Би Эс Плас ТЗК”-ийн ТУЗ-ийн дарга Б.Болор-Эрдэнэ, “Бэрс финанс” ББСБ-ын Дэд захирал Б.Баярчимэг нар цан цохих ёслол үйлдэж, МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээсэн юм.

“Бэрс Эй Би Эс Плас ТЗК” ХХК-ийн шинээр гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 04 дүгээр сарын 25-ны 12:00-17:00 цаг, 04 дүгээр сарын 26-наас 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын Хөрөнгийн Биржийн IPO системээр дамжуулан хүлээн авна. 

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ