• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49532.82

( 61.64 0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49532.82 61.64
MSE A Индекс 18146.79 3.09
MSE B Индекс 14643.62 -2.94

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-07-23 17:16:44

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 14.2 тэрбум төгрөг, 5 жилийн хугацаатай купонтой бондод 11.8 тэрбум төгрөг, нийт 26 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 23 ширхэг захиалгын санал ирүүллээ.

07-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-23 16:36:29

Энэ өдөр нийт 11,795,887,797 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 08 ДУГААР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2025-07-23 11:33:29

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2025 оны 08 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн 1 давхрын танхимд зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 24-НИЙ АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-24 14:41:30

2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 286,990,994 төгрөгийн үнийн дүн бүхий 1,141,692 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол нэхмэл ХК (MNH 14.98%), Силикат ХК (SIL +14.96%), Хай би ойл ХК (HBO +13.52%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Махимпекс ХК (MMX -7.23%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.98%), Таван толгой ХК (TTL -4.57%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

      -Хөрөнгө оруулалтын сангийн 28,898 ширхэг нэгж эрхийг 15,961,129 төгрөгөөр арилжлаа. 

       Энэ өдөр нийт 302,952,123 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.73% хувиар буурч, 37380.72 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,666,865,190,390 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ