• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49532.82

( 61.64 0.12% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49532.82 61.64
MSE A Индекс 18146.79 3.09
MSE B Индекс 14643.62 -2.94

Мэдээ мэдээлэл

2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-07-23 17:16:44

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 14.2 тэрбум төгрөг, 5 жилийн хугацаатай купонтой бондод 11.8 тэрбум төгрөг, нийт 26 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 23 ширхэг захиалгын санал ирүүллээ.

07-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-23 16:36:29

Энэ өдөр нийт 11,795,887,797 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ 08 ДУГААР САРЫН СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2025-07-23 11:33:29

“Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох сургалт” 2025 оны 08 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд 14:00-18:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн 1 давхрын танхимд зохион байгуулагдана.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-07 14:28:21

2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 320,410,010 төгрөгийн үнийн дүн бүхий 1,164,845 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Завхан баялаг ХК (BLG+15.00%), Э-Транс ложистикс XК (ETR +14.41%), БиДиСек ХК (BDS +13.71%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Дархан зочид буудал ХК (DZG -12.44%), Женко тур бюро ХК (JTB -5.94%), Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD -4.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

          -Хөрөнгө оруулалтын сангийн 36,709 ширхэг нэгж эрхийг 15,544,087 төгрөгөөр

          -Хөрөнгөөр баталгаажсан 6,563 ширхэг үнэт цаасыг  656,300,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 992,254,097 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс -0.08% хувиар буурч, 36,018.89 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,425,056,120,996 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ