• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49564.15

( 31.33 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49564.15 31.33
MSE A Индекс 18180.85 34.06
MSE B Индекс 14580.85 -62.77

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ.

2025-07-24 10:31:58

2025/07/23-ны өдрийн анхдагч зах зээлийн арилжаагаар арилжигдсан ЗГДҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэллээ.

2025 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-07-23 17:16:44

Хөрөнгө оруулагчдаас 52 долоо хоногийн хугацаатай хямдруулалттай бондод 14.2 тэрбум төгрөг, 5 жилийн хугацаатай купонтой бондод 11.8 тэрбум төгрөг, нийт 26 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 23 ширхэг захиалгын санал ирүүллээ.

07-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-23 16:36:29

Энэ өдөр нийт 11,795,887,797 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-05 14:20:22

2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 364,183,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1,039,003 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 6 компанийн хувьцааны ханш өсч, 36 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Шарын гол ХК (SHG +14.29%), Жуулчин дюти фрий ХК (SUL +10.74% ), Адуун чулуун ХК (ADL +5.47%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -11.31% ), Сэндли ББСБ ХК (SEND -7.10%), Сүү ХК (SUU -5.73%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 18,956 ширхэг нэгж эрхийг 9,095,877 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,979 ширхэг 197,900,000 төгрөгөөр

-"Энержи Ресурс" ХХК-ийн 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг 43,200,000  юань буюу 22,068,720,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Өнөөдөр нийт 22,639,898,877 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ТOP-20 индекс -1.35% хувиар буурч, 36349.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,464,933,995,278 төгрөг боллоо. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нүүрсний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ