• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52924.26

( 445.44 0.85% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52924.26 445.44
MSE A Индекс 20101.39 204.88
MSE B Индекс 14132.89 -36.26

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-17 15:47:48

Энэ өдөр нийт 19,823,645,222 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

4-Р САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-04-03 14:35:25

2023 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 271,496,530 төгрөгийн үнийн дүн бүхий 1,304,638 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. 

Үүнээс Өндөрхаан ХК (ONH +14.98%), Ган хийц ХК (GHC +14.91%), Крипто Үндэстэн ХК (CNF +11.02%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Айтүүлс ХК (ITLS -12.44% ), Монголын цахилгаан холбоо ХК (MCH -10.64%), Мерекс ХК (MRX -5.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

-Хөрөнгө оруулалтын сангийн 17,304 ширхэг нэгж эрхийг 14,298,830 төгрөгөөр

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 1,358 ширхэгийг 135,691,360 төгрөгөөр

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1,554 ширхэг үнэт цаас 155,170,080 төгрөгөөр тус тус арилжааллаа.

Өнөөдөр нийт 576,656,800 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс  0.01% хувиар өсч 36726.85 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 6,518,087,517,542 төгрөг болж өөрчлөгдлөө. 

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ