• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48637.96

( -284 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48637.96 -284
MSE A Индекс 17928.86 -112.67
MSE B Индекс 14613.26 26.43

Мэдээ мэдээлэл

04-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-28 16:25:04

Энэ өдөр нийт 19,616,770,028 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

"ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК" ХК 2024 ОНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2025-04-28 15:22:00

Тус банк Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Дугаар 19 тоот тогтоолоор 2024 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2,000.0 (хоёр мянга) төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа мэдэгдлээ. 

МОНГОЛ УЛС АЗИЙН ҮНЭТ ЦААСНЫ ФОРУМЫН 30 ДАХЬ ЕРӨНХИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ОРНООР СОНГОГДЛОО

2025-04-28 10:29:53

Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо (МҮЦАЭХ) Ази-Номхон далайн бүсийн үнэт цаасны салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээ болох Азийн үнэт цаасны форум (ASF)-ын түүхт 30 дахь Ерөнхий чуулганыг 2025 оны 9 дүгээр сарын 10-наас 13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авлаа.

Мэдээ мэдээлэл

“ГАЗАР ШИМ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

2023-03-27 10:25:25

“Газар шим үйлдвэр” ХХК-ийн нээлттэй хүрээнд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол өнөөдөр /2022-03-27/ Монголын Хөрөнгийн Биржид зохион байгуулагдлаа.

Ёслолын ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр “Санхүүгийн Зохицуулах Хороо”-ны дарга Д.Баярсайхан, “Газар шим үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганбат, “Новел инвестмент ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ын дарга Д.Ангар нар оролцлоо.

Арга хэмжээг нээж Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ хэлсэн үгэндээ:

“Хүнсний үйлдвэрлэлийн салбарт 24 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа “Газар шим үйлдвэр” ХХК хувьцаагаа Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгож байгаад баяртай байна. Нийт хувьцааныхаа 16,54% буюу 198,113,207 ширхгийг, нэгж хувьцааны үнийг 53 төгрөгөөр олон нийтэд санал болгон, нийтдээ 10,5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж, өөрийн хөрөнгийн өгөөжийн 23%, жилийн цэвэр ашгийн 30% ба түүнээс дээш хувийг ногдол ашиг болгон тараах бодлого барьж буй танай хамт олонд амжилт хүсье. Та бүхний зорилго, үйлс төгөлдөр байх болтугай” гэв.

Мөн ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: “Хүнсний үйлдвэрлэлийн салбараас 2023 онд анх удаа хувьцаа гаргаж буй “Газар шим үйлдвэр” ХХК-ийн хамт олонд баяр хүргэе. Банкуудын хадгаламжийн хүү тодорхой хэмжээгээр буурсан энэ цаг үед ард иргэд үндэсний үйлдвэрлэлээс өрхөд шилждэг, ургуулж өсгөдөг баялаг бүтээгчдийнхээ хувьцаанд хөрөнгө оруулж, үр шимийг улам олуулаа хүртэх болж буйд олзуурхаж байна” хэмээн онцолсон юм.

Үүний дараа “Газар Шим Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат хэлсэн үгэндээ: “Манай  компани 1999 онд үүсгэн байгуулагдсан, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний томоохон үйлдвэрлэгч бөгөөд даршилсан хүнсний ногооны анхны үйлдвэрийг байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр төр засгаас үндэсний хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг дэмжсэн тодорхой шийдвэрүүдийн хүрээнд энэ өдөр компанийнхаа хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож, эргээд бидний үйл ажиллагаа өргөн хүрээнд үр өгөөжөө өгнө гэдэгт манай хамт олон итгэл төгс байна” гэв.

Үйл ажиллагааны төгсгөлд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, “Газар Шим Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ганбат нар цан цохих ёслол үйлдэж, Монголын Хөрөнгийн Биржийн “Дурсгалын дэвтэр”-т дурсамж үзэглэлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ