Экспортод гаргах нүүрсний цахим арилжаа өнөөдөр /2023-03-15/ явагдаж, “Энержи Ресурс” ХХК-ийн экспортод гаргах 5 багц буюу нийт 32,000 тонн баяжуулсан коксжих нүүрсийг дуудлага арилжаагаар арилжлаа.
Энэхүү арилжаагаар дуудах үнэ 12 хувиар өсч, 1400 юань хүрсэн.
Өнөөдрийн арилжаанд нийт 4 компани оролцож, бүгд худалдан авах саналыг гаргасан юм.
Дараагийн дуудлага арилжаа 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн
-11:00 цагаас “Тавантолгой” ХК-ийн экспортод гаргах 12,800 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс
-13:00 цагаас "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортод гаргах 32,000 тонн хатуу коксжих нүүрсийг тус тус арилжина.
Дэлгэрэнгүй зарыг энд дарж хүлээн авч үзнэ үү.
|
Арилжигдсан нүүрсний мэдээлэл |
|
|
Цахим арилжаа зохион байгуулагдсан огноо |
2023.03.15 |
|
Цахим арилжаанд оролцсон худалдан авах санал гаргагчдын тоо |
4 |
|
Нүүрс худалдагч этгээдийн нэр |
“Энержи Ресурс” ХХК |
|
Нүүрс худалдагч этгээдийн албан ёсны хаяг |
16 давхар, Сэнтрал Тауэр, 1-р |
|
Захиалгын бүртгэлийн дугаар |
ER-23003 |
|
Дуудах доод үнэ, валютын төрөл |
1250 юань /тонн |
|
Хэлцэл хийгдсэн үнэ |
1400 юань /тонн |
|
Гэрээний нийт үнийн дүн |
44,800,000 юань |
|
Хэлцлийн дугаар |
2023.03.15-01 |
|
Үнийн өсөлтийн хувь |
12.00% |
|
Арилжсан нүүрсний багцын тоо хэмжээ /тонн/ |
5 багц буюу 32000 тонн |
|
Арилжсан нүүрсний төрөл, ангилал |
Баяжуулсан коксжих нүүрс |
|
Арилжсан нүүрсний чанарын үзүүлэлт |
Үнслэг (хуурай,%) ≤ 11% |
|
Дэгдэмхий бодис (үнсгүй хуурай,%) ≤ 28% |
|
|
Хүхэр (хуурай, %) ≤ 0.85% |
|
|
Нийт чийглэг (хүлээн авах үеийн төлөв,%) ≤ 9% |
|
|
G индекс ≥ 75 |
|
|
Худалдан авагчийн оршин байгаа улс |
БНХАУ |
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



