• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

52924.26

( 445.44 0.85% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 52924.26 445.44
MSE A Индекс 20101.39 204.88
MSE B Индекс 14132.89 -36.26

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 17-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-17 15:47:48

Энэ өдөр нийт 19,823,645,222 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-16 15:44:58

Энэ өдөр нийт 6,555,421,673 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

12-Р САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-12-15 14:58:25

Энэ өдөр нийт 36,809,504,337 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЕВРОПЫН СЭРГЭЭН БОСГОЛТ, ХӨГЖЛИЙН БАНКНЫ УДИРДЛАГУУД МХБ-Д ЗОЧИЛЛОО

2023-03-14 13:22:25

Өнөөдөр Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Дэд Ерөнхийлөгч бөгөөд Эрсдэл хариуцсан захирал хатагтай Аннемери Стратхоф, тус банкны Төв Азийг хариуцсан  захирал хатагтай Сюзанна Харгитай болон тус банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Ханнес Такач нар Монголын хөрөнгийн биржид зочиллоо.

Уулзалтын үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн нөхцөл байдал, системийн нөлөө бүхий банкуудын үнэт цаас гаргалт, уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа болон төрийн өмчит компаниудын нээлттэй компани болох үйл явцын талаар танилцуулж, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх, тогтвортой өсөлтийг хангахад ЕСБХБ-ны оролцоо чухлыг онцолж, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар хэлэлцлээ.

Дашрамд дурдахад, ЕСБХБ нь мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх,  хөрөнгийн зах зээлийн төлбөр тооцооны Т+2 системийг нэвтрүүлэх, дотоодын хөрөнгө оруулалтын багтаамжийг тодорхойлох, МХБ-ийн чадавхийг сайжруулах зэрэг техникийн туслалцааны олон төрлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн билээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ