• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49487.75

( -41.42 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49487.75 -41.42
MSE A Индекс 18162.57 13.09
MSE B Индекс 14489.81 -132.28

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ХАСБАНК ХК-Д ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХХК-ИЙГ НЭГТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

2025-07-25 16:47:15

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7 сарын 24-ний ээлжит хуралдаанаар "Хас банк" ХК-ийн толгой компани болох "Тэнгэр Санхүүгийн нэгдэл" ХХК-ийг "Хас банк" ХК-д нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

07-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-25 15:53:02

Энэ өдөр нийт 1,967,182,299 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

АРИЛЖААНЫ ЖУРМУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-07-25 10:49:11

“Арилжааны журам”  болон “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-уудад Хадгаламжийн сертификатын нэршил болон шимтгэл хураамжийн мэдээллүүдийг оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус батламжиллаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 10-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-10 14:07:18

2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 282,139,217 төгрөгийн үнийн дүн бүхий 719,414 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Нако түлш ХК (NKT +15.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.61%) болон Шарын гол ХК (SHG +7.27%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэт авто зам ХК (EAZ -11.76%), Хасу-Мандал ХК (HSR -5.88%) болон Талх чихэр ХК (TCK -3.95%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 4,312 ширхэг нэгж эрхийг 3,150,289 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаасыг 3,000,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.1 хувиар буурч, 39,881.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,034,348,101,764 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ