• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49487.75

( -41.42 -0.08% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49487.75 -41.42
MSE A Индекс 18162.57 13.09
MSE B Индекс 14489.81 -132.28

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС ХАСБАНК ХК-Д ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ХХК-ИЙГ НЭГТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

2025-07-25 16:47:15

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7 сарын 24-ний ээлжит хуралдаанаар "Хас банк" ХК-ийн толгой компани болох "Тэнгэр Санхүүгийн нэгдэл" ХХК-ийг "Хас банк" ХК-д нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

07-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-25 15:53:02

Энэ өдөр нийт 1,967,182,299 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

АРИЛЖААНЫ ЖУРМУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-07-25 10:49:11

“Арилжааны журам”  болон “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-уудад Хадгаламжийн сертификатын нэршил болон шимтгэл хураамжийн мэдээллүүдийг оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус батламжиллаа.

Мэдээ мэдээлэл

3-Р САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-03-06 13:57:56

2023 оны 3 дугаар сарын 6-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 478,841,945 төгрөгийн үнийн дүн бүхий 3,200,645 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс Стандарт ноос ХК (ALI +14.78%), Стандарт проперти групп ХК (BBD +14.49%) болон Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT +13.04%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -15.00%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK -14.82%) болон Эрдэнэс сольюшинс ХК (AMT -13.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 46,220 ширхэг нэгж эрхийг 14,019,837 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг бондыг 19,960,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.58 хувиар буурч, 39,425.37 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,004,154,554,772 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ