• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49477.1

( -198.93 -0.4% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49477.1 -198.93
MSE A Индекс 19141.54 -51.19
MSE B Индекс 14519.1 178.55

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-10-07 15:36:17

Энэ өдөр нийт 11,534,065,878 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР Т.ХАШ-ЭРДЭНИЙГ ТОМИЛЛОО

2025-10-07 11:38:36

Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т.Хаш-Эрдэнийг томиллоо.

"ХАСБАНК" ХК ХУВЬЦАА ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАЖ АВАХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭСЭН БАЙНА

2025-10-07 11:16:11

Тус банк 8 сарын хугацаанд 5,000,000 ширхэг хүртэл хувьцааг нэг бүрийг нь 980 төгрөг хүртэл үнээр тооцон, нийт 4,775,000,000 төгрөг хүртэл үнийн дүнгээр, худалдан авч халааслахаа мэдэгдлээ.  

Мэдээ мэдээлэл

"КРИПТО ҮНДЭСТЭН" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААГ СЭРГЭЭЛЭЭ

2022-12-23 09:33:44

Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 350 тоот албан шаардлагын дагуу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн "ҮЦТХТ" ТӨХХК-ийн үнэт цаасны үсгэн кодод өөрчлөлт оруулах үйл ажиллагаа бүрэн хийгдэж дуусах хүртэлх хугацаанд тус үнэт цаасны арилжааг  түр зогсоогоод байсан билээ. 

"Крипто үндэстэн" ХК-ийн оноосон нэрийг өөрчилсөнтэй холбоотой "ҮЦТХТ" ТӨХХК-д тус компанийн үнэт цаасны үсгэн кодод өөрчлөлт  /CNF үсгэн кодтой болсон/ оруулсан тул Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 352 тоот албан шаардлагын дагуу тус компанийн үнэт цаасны арилжааг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн сэргээлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ