• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49554.98

( 2.15 0% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49554.98 2.15
MSE A Индекс 18090.44 -18.67
MSE B Индекс 14726.57 103.85

Мэдээ мэдээлэл

“ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ӨДӨР” ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-24 15:32:48

Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Голомт капитал" ҮЦК" ХХК, "ТиДиБи секьюритис ҮЦК" ХХК, "Өлзий энд Ко  ҮЦК" ХХК, "Апекс капитал ҮЦК" ХХК, "Үнэт секьюритис ҮЦК" ХХК, "Новел инвестмент ҮЦК" ХХК, "Эс Жи Инвестменд энд Секьюритис ҮЦК" ХХК-иуд оролцож, 500 орчим иргэдэд хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэсэн юм.

05-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-23 15:18:29

Энэ өдөр нийт 5,795,112,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-22 16:08:55

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

Мэдээ мэдээлэл

"ИНВЕСКОР БОНД 2.0"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022-12-12 09:08:29

“Инвескор ББСБ” ХК-иас олон нийтэд санал болгож буй "Инвескор Бонд 2.0" бондын анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Үнэт цаасны танилцуулгад тусгасны дагуу энэхүү өрийн хэрэгслийг хэсэгчлэн арилжаалах ба I транч буюу эхний ээлжийн нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, 100,000 ширхэг бондыг  зах зээлд санал болгож, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Цан цохих ёслолын арга хэмжээг нээж  Монголын хөрөнгийн биржийн Хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан үг хэлсэн бөгөөд тэрээр:

"Монголын хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг томоохон үнэт цаас бол өрийн хэрэгсэл юм. 30 жилийн хугацаанд Монголын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн хөрөнгө оруулах хэрэгсэл болжээ. Тэгвэл бид өнөөдөр дахин нэг бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж Монголын хөрөнгийн биржийн 6861 дэх удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохих гэж байгаад баяртай байна.

“Инвескор Бонд 2.0” нь “Инвескор” ХК-иас хэрэгжүүлж буй өрийн бичгийн 2 дахь хөтөлбөр бөгөөд уг бонд нь   12-24 сарын хугацаанд, жилийн 15-18 хувийн өгөөжтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 500,000 ширхэг бондыг 5 хэсэгчлэн арилжихаар төлөвлөж байгаа бөгөөд эхний ээлжийн буюу 1-р транч нь 12-р сарын 12-ны өдрөөс 12-р сарын 16-н хүртэл явагдаж, 18 хувийн өгөөжтэй, 100,000 ширхэг өрийн хэрэгслийг олон нийтэд санал болгож, 10 тэрбум  төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна." гэлээ.

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн Хяналт зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, "Инвескор ББСБ” ХК-ийн тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар, “Таванбогд Капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г. Мөнх-Эрдэнэ нар оролцож үг хэлсэн бол  "Инвескор ББСБ” ХК-ийн тэргүүн дэд захирал Н.Арсланбаатар Монголын хөрөнгийн биржийн 6861 дэх удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ