• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54862.37

( 147.06 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54862.37 147.06
MSE A Индекс 21000.91 0
MSE B Индекс 14085.14 0

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"БИЧИЛ ЭЙ БИ ЭС АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

2022-12-09 10:08:54

“Бичил Эй Би Эс Актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 7 дахь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 100,000 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 10 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Цан цохих ёслолын арга хэмжээг нээж  Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ үг хэлсэн бөгөөд тэрээр:

"Монголын хөрөнгийн бирж ХБҮЦ-ыг арилжаалж эхлээд хэдийнээ 1 жилийг үджээ. 2022 оны 12-р сарын байдлаар МХБ-д 6 ХБҮЦ бүртгэгдэж арилжигдсан ба өнөөдөр бид 7 дахь ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжааг нээхээр энэхүү танхимд хуран цуглаад байна. Өнөөдөр анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлэх гэж буй “Бичил эй би эс актив ТЗК” компанийн хувьд 24 сарын хугацаатай жилийн 17.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон нийтэд санал болгож, 10 тэрбум  төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байгааг дуулгахад таатай байна. Монголын Хөрөнгийн бирж олон нийтэд нээлтэй компани болох гэж байгаа энэхүү түүхэн цаг үетэй нийлүүлэн, хөрөнгийн зах зээлийн шинэ түүх бичигдэн байгаа энэ цаг үетэй зэрэгцэн шинээр дахин нэг ХБҮЦ-ыг арилжаалж эхлэх гэж байгаадаа баяртай байна." гэлээ

Арилжааны нээлтийн арга хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, "Бичил Глобус Финанс ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Отгонбат, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн дэд захирал Г.Энхбат нар оролцож үг хэлсэн бол  "Бичил Глобус Финанс ББСБ компанийн гүйцэтгэх захирал С.Отгонбат Монголын хөрөнгийн биржийн 6860 дахь удаагийн арилжааг нээж, хүндэтгэлийн цан цохилоо.


Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ