• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49666.86

( 179.11 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49666.86 179.11
MSE A Индекс 18150.94 -11.63
MSE B Индекс 14560.64 70.83

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС "ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХХК-ИЙГ "ХАСБАНК" ХК-Д НЭГТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

2025-07-25 16:47:15

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7 сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар "Хас банк" ХК-ийн толгой компани болох "Тэнгэр Санхүүгийн нэгдэл" ХХК-ийг "Хас банк" ХК-д нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

07-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-25 15:53:02

Энэ өдөр нийт 1,967,182,299 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

АРИЛЖААНЫ ЖУРМУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-07-25 10:49:11

“Арилжааны журам”  болон “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-уудад Хадгаламжийн сертификатын нэршил болон шимтгэл хураамжийн мэдээллүүдийг оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус батламжиллаа.

Мэдээ мэдээлэл

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКСИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭ

2022-11-30 16:10:30

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 145 тоот тогтоолоор батлагдсан “Компанийн засаглалын кодекс”-ийг  хувьцаат компаниудад мөрдүүлэх, тайлан мэдээлэл, нотлох баримтыг хүлээн авч үнэлгээ хийн олон нийтэд хүргэх ажлыг Монголын хөрөнгийн биржид үүрэг болгосон билээ. 

Хорооноос өгсөн үүрэг даалгаврын дагуу компанийн засаглалын кодексийг хэрэгжүүлэх талаар бүртгэлтэй компаниудад удаа дараа албан бичиг, үлгэрчилсэн загвар, үнэлэх аргачлалыг хүргүүлсэн хэдий ч өнөөдрийн байдлаар нийт 47 компаниас тайлан, нотлох баримт ирүүлснийг үндэслэн үнэлгээ хийж, тайланг олон нийтэд танилцуулж байна. 

Хувьцаат компаниудаас "Компанийн засаглалын кодекс"-ийн хэрэгжилтийн тайлан, нотлох баримтыг нэмж ирүүлсэн тухай бүр үнэлгээг өөрчлөх боломжтой ба тус засаглалын үнэлгээ нь Монголын Хөрөнгийн Биржийн бүртгэлийн ангиллыг өсгөх, бууруулахад голлох шалгуур үзүүлэлт болох юм.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ