• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49666.86

( 179.11 0.36% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49666.86 179.11
MSE A Индекс 18150.94 -11.63
MSE B Индекс 14560.64 70.83

Мэдээ мэдээлэл

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНООС "ТЭНГЭР САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХХК-ИЙГ "ХАСБАНК" ХК-Д НЭГТГЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

2025-07-25 16:47:15

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7 сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар "Хас банк" ХК-ийн толгой компани болох "Тэнгэр Санхүүгийн нэгдэл" ХХК-ийг "Хас банк" ХК-д нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

07-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-25 15:53:02

Энэ өдөр нийт 1,967,182,299 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

АРИЛЖААНЫ ЖУРМУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2025-07-25 10:49:11

“Арилжааны журам”  болон “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-уудад Хадгаламжийн сертификатын нэршил болон шимтгэл хураамжийн мэдээллүүдийг оруулсан нэмэлт өөрчлөлтийг тус тус батламжиллаа.

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-11-28 14:37:21

2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 448,846,518 төгрөгийн үнийн дүн бүхий 782,823 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +15.00%), "Багануур" ХК (BAN +14.97%) болон "Хар тарвагатай" ХК (TVT +14.78%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хот девелопмент" ХК (SDT -13.03%), "Айтүүлс" ХК (ITLS -9.09%) болон "Таван толгой" ХК (TTL -7.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 33,046 ширхэг нэгж эрхийг 17,251,980 төгрөгөөр, бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бондыг 931,000 төгрөг болон багцын арилжаагаар 5,203,072 ширхэг үнэт цаасыг 712,400,807 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.1 хувиар буурч, 32957.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,346,205,148,884 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ