• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54862.37

( 147.06 0.27% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54862.37 147.06
MSE A Индекс 21000.91 0
MSE B Индекс 14085.14 0

Мэдээ мэдээлэл

2026 ОНЫ 1-Р САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-08 15:41:04

Энэ өдөр нийт 12,653,501,348 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ЗГДҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-01-08 09:46:40

2026 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр анхдагч зах зээлийн арилжаагаар 9.78 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 100 мянган ширхэг ЗГДҮЦ-ыг арилжсан ба тус үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа дараах симболтойгоор өнөөдөр эхэлнэ. 

2026 ОНЫ 1-Р САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-01-07 15:44:23

Энэ өдөр нийт 17,851,368,699 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ЭФ СИ ЭКС” ХХК-ИЙН ХАРИЛЦАГЧДЫГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2022-11-18 11:04:41

 

Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон холбогдох хууль журмын шаардлага хангаагүй “Эф Си Экс” ХХК-ийн үнэт цаасны зах зээлд брокер, дилерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 600 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

Дээрх компанийн харилцагчдыг /нийт 10,986 харилцагч/ шилжүүлж авахыг хүссэн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий зохицуулалттай этгээд Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 51 дүгээр тогтоолоор баталсан “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ын 5.2-т заасан материалыг бүрдүүлж, битүүмжлэн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн дотор Хорооны уралдаант шалгаруулалт явуулах комисст ирүүлнэ үү.

Нэмэлт мэдээллийг Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт, зохицуулалтын газрын 51-261677 тоот утсаар холбогдож авна уу.

УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ КОМИСС

2022.11.17