• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.57

( 74.4 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.57 74.4
MSE A Индекс 21084.05 113.35
MSE B Индекс 14325.82 37.84

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-19 13:23:31

Монголын хөрөнгийн биржийн түүхийг хамт бичилцсэн зах зээлийн нийт оролцогчид болон хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид, биржийн ахмад мэргэжилтнүүд, үе үеийн удирдлага, хамт олондоо ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 14.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО

2026-01-19 12:44:19

"Хаан банк" ХК, "Таван толгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК, "АПУ" " ХК-иудын хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөллөө.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 5-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-10-05 14:24:34

2022 оны 10 дүгээр сарын 5-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 121,488,593 төгрөгийн үнийн дүн бүхий 261,081 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG +14.17%), "УБ-БҮК" ХК (BUK +12.60%) болон "Талх чихэр" ХК (TCK +3.33%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто импекс" ХК (AOI -15.00%), "Монгол керамик" ХК (KEK -14.97%) болон "Улаансан ХК (UNS -14.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 6,834 ширхэг нэгж эрхийг 1,401,472 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 15,000 ширхгийг 1,497,300,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,000 ширхэг үнэт цаасыг 498,800,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.96 хувиар өсөж, 33574 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,729,330,828,836 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ