• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

54938.57

( 74.4 0.14% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 54938.57 74.4
MSE A Индекс 21084.05 113.35
MSE B Индекс 14325.82 37.84

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 35 ЖИЛИЙН ОЙН ХҮНДЭТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ, ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-01-19 13:23:31

Монголын хөрөнгийн биржийн түүхийг хамт бичилцсэн зах зээлийн нийт оролцогчид болон хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид, биржийн ахмад мэргэжилтнүүд, үе үеийн удирдлага, хамт олондоо ойн баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УТГА АГУУЛГЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2026-01-19 12:51:51

Монголын хөрөнгийн бирж байгуулагдсанаас хойш 35 жилийн хугацаанд зах зээлийн ил тод байдал, шударга тогтолцоо, оролцогчдын итгэлцэлд суурилан тогтвортой өсөлтийг бий болгож ирсэн билээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ 14.1 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЛОО

2026-01-19 12:44:19

"Хаан банк" ХК, "Таван толгой" ХК, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК, "АПУ" " ХК-иудын хувьцааны ханшийн өсөлт голлон нөлөөллөө.

Мэдээ мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2022-09-28 10:21:15

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо9 : 2022 оны 09 дүгээр сарын 27- ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:   Цахилгааны монтаж /шинээр хийх/

Тендер шалгаруулалтын дугаар: МХБ/202208063

 

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Цахилгааны монтаж (шинээр хийх) төсөл, арга хэмжээг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 750,000.00 (Долоон зуун тавин мянган) төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.10

 

Тендерийг 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 10.00 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн 10.30 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

“Монголын хөрөнгийг бирж” ТӨХК Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Сүхбаатарын талбай-3

Утас: 11-313747 (2122, 2211)