• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗӨВЛӨХИЙН ЖАГСААЛТАД ОРОХ УРИЛГА

2022-09-27 16:04:32
  1. “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмэлт хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй худалдах бэлтгэл ажлын хүрээнд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй хуулийн этгээдийг  саналаа ирүүлэхийг урьж байна.

  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн нэмж гаргах хувьцаатай холбоотойгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан хууль зүйн дүгнэлтийг холбогдох хууль, дүрэм, журмын хүрээнд, мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэх болно.

  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

    1. Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй байх,

    2. СЗХ-ны зөвшөөрөл авснаас хойш 3-аас доошгүй жил үйл ажиллагаагаа

       тогтмол явуулсан байх,

    1. Хүний нөөцийн хувьд энэхүү ажлыг хариуцан хийж гүйцэтгэх мэргэжлийн туршлагатай байх,

    2. Шүүх хууль хяналтын байгууллагад маргаангүй байх,

    3. Аливаа хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх.

 

  1. Дээрх мэдээллийг хангасан сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 17:00 цаг хүртэл авч болох бөгөөд шалгаруулалтад оролцох саналаа Үнэлгээний хороонд mseipo@mse.mn цахим хаягаар болон цаасан хэлбэрээр 2022 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Монголын Хөрөнгийн Бирж, Сүхбаатарын талбай-3, Улаанбаатар 15160, Монгол улс

Утасны дугаар: 11-313747 /2211, 4212/

Цахим шуудангийн хаяг: mseipo@mse.mn

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ